Ази-Номхон далайн орнуудын мэргэжлийн гольфийн Саммит тэмцээн ирэх 11 сарын 14-нд Вьетнамын Данан хотноо болох талаар тус улсын аялал жуулчлалын удирдах газраас зарлажээ.
Данан хотын гольфийн талбайд болох Ази Номхон далайн орнуудын олон улсын клубүүдийн тэмцээнд тус бүс нутгийн мэргэжлийн гольфийн ертөнцийн акулууд хуран чуулах юм байна.
Данан хот нь өнгөрсөн жил гольфийн аялалаас 68 сая ам.доллар олсон бөгөөд ойрын таван жилд уг орлогыг 186 сая ам.долларт хүргэнэ гэж тооцоолж байгаа юм. Ингэхийн тулд хотын удирдлагууд нэмж гурван ч гольфийн талбай байгуулахаар ажиллаж байгаа гэнэ.
Олон улсын гольф турын операторуудын холбооноос гаргасан судалгаагаар Азид үйл ажиллагаа явуулдаг 169 гольфийн клуб Вьетнам улсад цуглаж, ажил хэргийн уулзалтаа давхар ярилцах гэнэ.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |