Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Албаний нийслэлд 40 орны 2500 гүйгч цугларлаа
2017-10-16

 

Албани улсын нийслэл Тирана хот өчигдөр 2 дахь удаагийн “Тираны хагас марафон” тэмцээнээ амжилттай зохион байгууллаа. Уг хагас марафонд 40 гаруй орны 2500 шахам гүйгч оролцсон байна.

 

Уг марафон нь Тереза эхийн талбайгаас эхэлж, Тирана хотын гудамжуудыг туулсан маршруттай байжээ.

 

Хоёр дахь удаагийн “Тираны марафон”-ыг Тирана хотын захиргаа болон Албаний хөнгөн атлетикийн холбоо хамтран зохион байгуулсан байна. Уг марафон нь хотыг аялал жуулчлалын идэвхитэй газар болгох, таниулан сурталчилах гол зорилготой юм байна. Энэ талаар хотын захирагч Эржон Велиаж сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьджээ.

 

Тиймдээ ч уг марафон нь хотын хамгийн үзэсгэлэнтэй, түүхийн дурсгалт газруудаар дайрч өнгөрөх маршруттай болдог юм байна.

 

Мөн уг марафоныг зохион байгуулахад 660 гаруй сайн дурынхан, цагдаагийн албан хаагчид, онцгой байдлын баг зэрэг хүмүүс ажилласан байна.

 

Харин марафон нь гурван ангилалд болж өнгөрсөн. 22 км-ийн марафон, 10 км-ийн марафон болон сонирхогчдын “Бид ч бас” ангилалд явагдсан байна.

 

Мөн хоёр дахь удаагийн марафоны үеэр Дэлхийн Хөнгөн Атлетикийн холбооноос уг марафоныг Олон улсын марафон болон холын зайн тэмцээн гэсэн ангилалд хамруулж, сертификатжуулсан байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин