Тулгууртай харайлтын тив, дэлхий, Олимпын наадмын аварга, Грекийн тамирчин Екатерини Стефаниди болон жад шидэлтийн дэлхийн аварга, Германы тамирчин Иоханес Фете нар 2017 оны шилдгүүдийг тодруулах ёслолын үеэр Европын шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчид боллоо.
Мөн уг ёслолын үеэр өндрийн харайлтын ДАШТ-ий мөнгөн медальт, Украйны тамирчин Юлия Левченко болон 400 метрийн халхтай гүйлтийн дэлхийн аварга, Норвегийн тамирчин Карстен Уархолм нар өсч яваа залуу одод шагналын эздээр тодорсон байна.
Харин үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэмээр Олимп, дэлхийн хошой аварга Литвийн алдарт диск шидэгч Алякна Виргилиюс шалгарчээ.
Уг шагналын эздийг энгийн үзэгч, хэвлэл мэдээллийн ажилтнууд болон Европын хөнгөн атлетикчдын гишүүдийн холбооны судлаачид зэрэг хүмүүсийн саналыг харгалзан тодруулсан юм.
Уг ёслолын арга хэмжээ нь өнгөрсөн жил Португал улсын Фуншал хотноо болж Британий гүйгч Мо Фарах, Испаний өндрийн харайлтын тамирчин Рүт Бейтиа нар шилдгүүдээр тодорч байсан. Харин энэ жилийн тухайд Литв улсын Вильнюс хотод болж өнгөрлөө.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |