Өнгөрөгч амралтын өдрүүдээр Литв улсад “Олон Улсын Гардан Тулааны болон Бие Хамгаалах Урлагийн Аварга-2017” тэмцээн боллоо. Орон нутгийн цагаар бямба гаригт уг тэмцээн Литвийн Үзэсгэлэн болон Конгрессийн төвд нээлтээ хийн, хөшгөө татсан юм.
150 гаруй баг тамирчид бүтэн контакттай тулаан, хөнгөн контакттай тулаан, чөлөөт техникийн үзүүлбэр, тулааны урлагийн хүчний үзүүлбэр болон Түйшоу бөхийн төрлүүдээр өрсөлдсөн байна.
Литв улсын У-Шугийн холбооны тэргүүн Томас Лапинкасын мэдээлж буйгаар Литв улс анх удаагаа олон улсын чанартай ийм тэмцээн зохион байгуулж байгаа юм байна.
Уг тэмцээнийг Литвийн У-Шугийн холбоо, Шаолины сүм, Литвийн Айкидо болон Айкикиайн холбоо зэрэг тулааны урлагийн холбоодууд хамтран зохион байгуулсан байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |