Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Рожер Федерэр Шанхайд түрүүллээ
2017-10-16

 

Өнгөрөгч амралтын өдрүүдээр БНХАУ-ын Шанхай хотод мэргэжлийн теннисийн “Шанхай Мастерууд” тэмцээн болж өндөрлөлөө. Өчигдөр шөнө хамгийн сүүлийн тоглолт нь болж, хөшгөө хаасан уг тэмцээнд Рожер Федерэр Испаний теннисчин Рафаэл Надалыг буулган авснаар уг тэмцээний хошой аварга боллоо. Тэрбээр шигшээ тоглолтод өрсөлдөгчөө 6:4, 6:3-ын харьцаатай буулган авсан байна.

 

Швейцарийн сүпер од ингэснээр энэ улирлын 6, замналынхаа 94 дэх тэмцээнд түрүүлж байгаа нь энэ юм.

 

Хоёр тамирчны бүх цаг үеийн хоорондын тоглолтын харьцаа 23:14 гэсэн харьцаатайгаар Надал илүү байсан. Гэсэн хэдий ч учраа таарсан сүүлийн хэдэн тоглолтондоо Австралийн их дуулгыг оролцуулаад Рожер илүүрхэж чадсан юм.

 

Рожер Федерэр “Миний бөмбөг гаргалт улам сайжирсан гэж бодож байна. Би арай том ракет хэрэглэдэг болсноос хойш хүч гаргахад илүү амар болчихсон. Бас цохиурынхаа эсрэг талаар цохиход ч гэсэн амар болчихсон нь өөртөө итгэлтэй тоглолт үзүүлэхэд нөлөөлж байгаа байх. Ер нь бол Рафатай тоглох хэв маягаа олчихсон гэж хэлж болно“ гэж тоглолтын дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьджээ.

 

73 минут үргэлжилсэн уг тоглолтод 36 настай, чансааны хоёрт эрэмбэлэгдэж буй залуу Рафад ямар нэгэн боломж олгосонгүй. Хамгаалалт, хамгаалалтаас довтолгоонд шилжих, тоглолтын хэмнэлийг удирдах зэргээс эхлээд бүх тал дээр илүү байлаа.

 

“Би тоглолтын өмнө огт сандраагүй. Тэр нь сайхан байлаа. Заримдаа тоглолт яг санаснаар чинь болдог үе байдаг шүү дээ. Ямартай ч би үүнийг ямар нэгэн аз гэж бодохгүй байна. Зүгээр л би тоглолтын эхнээс өөртөө маш тохиромжтой тоглож байлаа” гэж ярилцлагатаа нэмжээ.

 

Харин хосын төрөлд чансааг тэргүүлэгч Хэнри Континэн, Жон Пийрс нар Лукаш Кубот болон Марсело Мело нарыг 6:4, 6:2-ын харьцаатай буулган авлаа. Ингэснээр тэд хосын төрлөөр АТП-ын дэлхийн цувралд багаараа 1000 ялалт байгуулсан 2 дахь хос болсон байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин