ОХУ-ын нэрт теннисчин Мария Шарапова Хятадын Тианжин хотын нээлттэй тэмцээнд ялалт байгуулжээ. Тэрбээр финалд Беларусийн тамирчин Арина Соболенког 7-5, 7-6(10-8) харьцаатай 2 сет дараалан буулган авснаар 2 жил 5 сарын дараа дахин ялалт байгуулжээ.
Мелдониумын дуулианд нэр холбогдсон тэрбээр сэргээшийн шийтгэл (15 сар) дууссанаас хойш хойш нэг ч цом хүртээгүй байсан. М.Шараповагийн шийтгэл өнгөрсөн хавар дуусч эргэн талбайд гарсан ч хагас жилийн хугацаанд өндөр амжилт үзүүлж чадаагүй байсан юм.
Их дуулгын 5 удаагийн аварга Орос бүсгүйн хувьд WTA-н 36 дахь цомоо хүртсэн нь энэ болсон байна. Тэрбээр хамгийн сүүлд 2017 оны 5-р сарын 17-нд Италийн нээллтэй тэмцээнд ялалт байгуулсан билээ. Шарапова ийнхүү Тианжин опенд түрүүлснээр Дэлхийн чансааны 57-р байр руу дэвшин оржээ.
Г.Баяраа
Уншиж байна |