Сагсанбөмбөгийн Евролигийн тэмцээний шинэ улирал өнгөрсөн амралтын өдрүүдэд эхэллээ. Тэгвэл Европын хамгийн шилдэг клубүүдийн оролцдог уг тэмцээний эхний тойргийн шилдэг тоглогч тодорсон байна. 2017-2018 оны хамгийн эхний шилдгээр Израйлийн Маккаби Тел Авив багийн хамгаалагч Пьерри Жэксон тодорсон байна. Тус баг Германы аварга Брос Бамберг клубын талбайд улирлын эхний тоглолтоо хийсэн аж.
Лигийн дүрэм ёсоор тухайн тойрогт ашигтай тоглолтын хувиар (PIR) лигийг тэргүүлсэн тоглогч тухайн долоо хоногийн шилдгээр нэрлэгддэг байна. Пьерри Жэксоны хувьд 41 хувьтай гарсан нь 2008 оноос хойш тогтоогдсон хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Израйлийн багт анх удаа тоглож байгаа 26 настай Америк залуугийн хувьд талбайд 31:20 хугацааг өнгөрүүлсэн байна. Ингэхдээ тэрбээр 27 оноо, 9 оновчтой дамжуулалт, 7 самбараас бөмбөг авалтыг хийжээ. Мөн тэрбээр 3 онооны шидэлтийг 5/5 удаа гүйцэтгэсэн нь энэ тойргийн хамгийн өндөр үзүүлэлт байсан юм.
Г.Баяраа
Уншиж байна |