Индонезийн хөлбөмбөгийн лигийн тоглолтын үеэр тун эмгэнэлтэй үйл явдал болж, тоглогч амь насаа алдсан байна. Тодруулбал Дорнод Жава арлын Ламонган хотод болсон тоглолтын үеэр энэ харамсалтай явдал болжээ. Тоглолтын эхний хагасын төгсгөлд талбайн эзэн Персела багийн хаалгач Choirul Huda өөрийн багийн хамтрагч Рамон Родригезтэй мөргөлджээ. Үүнээс хойш удалгүй ухаан алдсан хаалгач амьсгалын төхөөрөмжтэйгөөр эмнэлэгт хүргэгдсэн ч удалгүй амьсгал хураасан байна.
Талийгаачийн хувьд Индонезын төрийн албан хаагч бөгөөд энэ жил 38 настай байсан аж. Тэрбээр өөрийн төрөлх Ламонган хотын багт 1999 оноос хойш тасралтгүй тоглож байсан ажээ.
Г.Баяраа
Уншиж байна |