Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Нарны эрчим хүчит машины дэлхийн аваргаар Нидерландын баг тодорлоо
2017-10-13

 

Нарны эрчим хүчээр ажилладаг авто машины дэлхийн аварга шалгаруулах уралдаан буюу “World Solar Challenge 2017” өчигдөр өндөрлөлөө. Уг тэмцээнд Нидерландын “Nuon Solar” баг түрүүлснээр долоо дахь удаагаа аваргалсан байна. Уг багийн машин 3022 км замыг хамгийн богино хугацаанд туулж бариандаа орсноор уг уралдаанд түрүүлсэн юм.

 

Энэ жил 30 дахь жилдээ зохиогдож буй уралдааны үеэр нисдэг Голландууд 110 км/цаг хүртэл хурдалж хоёр дугаар байранд орсон АНУ-ын Мичиганы Их Сургуулийн багаас бүтэн цагаар түрүүлж барианд орсон амжилт гаргажээ. Харин гуравдугаар байранд Бельгийн баг орсон байна.

 

Голландуудын хэлж буйгаар тэдний туулсан энэ аялалын амжилт нь цаг агаарыг сайн судлах, эрчим хүчний зарцуулалтыг зөв хуваарилж, хамгийн гол нь үүлэрхэг үед эрчим хүчээ зохистой хуваарилан явахад оршиж байсан гэнэ.

 

Тус багийн машины дундаж хурд нь 81.2 км/цаг байсан бол АНУ-ын багийн дундаж хурд 77.1 км/цаг байжээ.

 

Нийт 42 орны баг оролцсон уг тэмцээний аваргууд нийт замаа 37 цаг 10 минут 41 секундэд туулсан байх юм. Тэгвэл уг замыг хамгийн хурдан туулсан баг нь Японы Токай Их Сургуулийн баг юм. Тэд 2009 онд уг замыг 29 цаг 49 минутад туулж байсан юм байна.

 

Б.Энх-Амгалан

 

 

Shuud.mn
Сонин хачин