НБА-ын домогт сагсан бөмбөгч, Шарлот Хорнэтс багийн эзэн, бизнесмэн Майкл Жордан Шарлот хотод эмнэлэг барихад зориулж 7 сая ам.долларын хандив өргөлөө.
Майкл Жордан “Эмнэлгийн тусламж авахад байнгын хүндрэлтэй нүүр тулдаг Хойд Каролинагийн мянга мянган иргэдэд болон Шарлот хотынхонд бага ч болов нэмэр болохын тулд Новант эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах болсондоо бахархаж байна. Уг эмнэлэг ашиглалтанд орсноор бидний хойч үе болсон хүүхдүүдийн маань ирээдүй эрүүл чийрэг, гэрэл гэгээтэй болно гэдэгт найдаж байна” хэмээжээ.
Тэрбээр 2 ч эмнэлгийн бүтээн байгуулалтанд хөрөнгө оруулж байгаа юм. Уг хоёр эмнэлэг нь 2020 оноос ашиглалтанд орох төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Жордангийн бие төлөөлөгчийн мэдээлж буйгаар Майкл Жордан нь 2014 онд Харвард болон Калифорний их сургуулиудаас гаргасан судалгааг хараад Шарлот хотын хүүхдүүд бусад том хотуудтай харьцуулахад амьжиргааны түвшин доогуур, амьд явах баталгаа бага байсанд маш их эмзэглэсэн гэнэ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |