Мэргэжлийн хоккейн NHL-ийн Нью Жэрси Дэвилс багийн шинэ цэрэг Майкл МакЛеод гэмтжээ. Нью Иорк Айландэрс багийн эсрэг хийсэн тоглолтын үеэр уг гэмтлээ авсан бөгөөд үүний улмаас дор хаяж 18 тоглолтод оролцох боломжгүй болоод байна.
Багийн албан ёсны мэдээгээр тэрбээр зүүн өвгөндөө мэс ажилбар хийлгэх шаардлагатай болсон гэнэ. Үүнээс улбаалан дор хаяж 4-6 долоо хоногийг үзэгчийн суудлаас үзэж сонирхох бололтой.
МакЛеод нь NHL-д орохоосоо өмнө Онтарио Хоккейн лигт тоглож 21 гоол, 61 оноог 57 тоглолтод цуглуулж байсан юм. Харин 2016 оны NHL-ийн драфтаар 12 дахь сонголт болж Дэвилс багтай нэгдэж байсан билээ.
Дэвилс энэ улирлыг 3-0-0 гэсэн амжилттай эхлүүлээд байгаа. Тэдний довтолгоо энэ улирлын эхээр гайхалтайд тооцогдож байна. Тодруулбал одоогоор тэд багаараа 6 гоолыг эсрэг багийн хаалганд оруулсан байгаа юм. Уг үзүүлэлтээрээ яг одоогийн байдлаар тэд Торонто Мэпл Лийфс багийн ард л бичигдэж байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |