Испанийн нэрт хөлбөмбөгчин Серхио Рамос нэгэн Израйль хүүтэй уулзжээ. Хүүгийн эцэг Израйлийн цагдаа байсан бөгөөд өнгөрсөн VII сард Иерусалим хотод болсон алан хядагчдын дайралтад өртөн амиа алдсан байна.
Энэ эмгэнэлт явдлаас хойш гурван долоо хоногийн дараа бяцхан хүү мэндэлсэн бөгөөд аавынх нь хүссэнээр хүүд Рамос гэдэг нэрийг өгсөн аж. Учир нь талийгаач Реал Мадрид клубын дэмжигч байсан бөгөөд ялангуяа Испани хамгаалагч Серхио Рамосын улаан фэн байжээ.
Тиймээс Испанийн шигшээ багийг Израйлд ирэх боломжийг талийгаачийн дүү Хоусам ашигласан байна. Ингэхдээ Хоусам тоглолт болох цэнгэлдэхийн гадаа жижиг самбар байрлуулж, ахынхаа тухай бичжээ. Үүнийг уншсан Серхио Рамос хүүгийн гэрээр зочилж, бяцхан Рамостой уулзсан гэнэ.
Нэрт хөлбөмбөгчин ах дүүсийн гэрт зочлохдоо тэдэнд Испанийн шигшээ багийн өмсгөлийг бэлэглэснээс гадна ирэх V сард Испанид хотод очиж, Реал Мадрид клубын тоглолтыг үзэх урилга өгсөн байна.
Г.Баяраа
Уншиж байна |