Португалийн шилдэг мэргэжилтэн Жозе Моуринью өгдөө Английн Манчестер Юнайтед клубыг удирдаж байгаа. Домогт Фергигийн үед өндөр амжилттай байсан тус клуб сүүлийн жилүүд тааруу байсан ч Онцгой нэгний ачаар дахин сэргээд байгаа юм.
Тэгвэл клубын удирдлагууд Жозе Моуриньютай олон жилийн гэрээ хийх хүсэлтээ илгээсэн байна. Тодруулбал түүнд 5 жилийн хугацаатай 65 сая фунтын гэрээг санал болгосон аж. Хэдийгээр талууд гэрээг эцэслэн шийдээгүй байгаа ч Моуринью энэхүү гэрээг хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Онцгой нэгэн Манчестер хотын багтай байгуулсан өмнөх гэрээ нь 3 жилийн хугацаатай байсан бөгөөд 2019 онд дуусгавар болох юм. Энэ хугацаанд тэрбээр жилийн 13.8 сая фунт (долоо хоногт 200.000 фунт)-ын цалин авч байгаа нь Дэлхийд II байранд орох өндөр үзүүлэлт билээ.
Манчестер Юнайтедыг удирдаад 75 тоглолт хийчихээд байгаа тэрбээр 46 хожил, 19 тэнцээ, 10 хожигдолтой байгаа юм. Энэ тоглолтуудын үр дүнд Улаан чөтгөрүүд 2016-2017оны Европа лиг, Английн лигийн цомын тэмцээнүүдэд түрүүлээд байгаа юм.
Г.Баяраа
Уншиж байна |