Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны ханш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Мигуэль Котто замналынхаа сүүлийн тулааныг товлолоо
2017-10-12

 

Дөрвөн өөр жинд 6 удаа дэлхийн аварга хэмээх цолыг хүртэж байсан Пүэрто Рико боксчин Мигуэль Котто энэ 12 сарын 2-нд замналынхаа хамгийн сүүлийн тулаанд орохоор болжээ. Тэрбээр өөрийн үдэлтийн тулаанаа Нью Иорк хотын хайртай хүү Садам Алитай төрөлх хотод нь дэнслэх гэнэ.

 

41-5 гэсэн тулааны амжилттай Котто нь WBO холбооны хөнгөн жингийн аваргын бүсээ Мэдисон Скуар Гардэн цэнгэлдэх ордонд хамгаалах юм. 41 ялалтынхаа 33-ыг хүнд цохилтоор ялж байсан Коттогийн өрсөлдөгч нь 25-1 гэсэн замналтай тулаанч юм. Али нь уг 25 хожлынхоо 14-ийг хугацаанаас нь өмнө дуусгаж байжээ.

 

Манхаттанд өөрийнхөө 10 дахь тулаанаа хийх гэж байгаа Котто “Гардэнд сүүлийн тулаандаа орох гэж байгаадаа маш их баярлаж байна.Би хамгийн шилдэг нь байхын тулд маш их бэлтгэл хийж ирсэн. Би дасгалжуулагч Фрэдди Рөүчтэй хэдийнэ бэлтгэлээ базаагаад эхэлчихсэн. Тиймээс гайхалтай нэгэн ялалт байгуулах болно” гэж сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьдсан юм.

 

Харин Коттотой тулалдах болсон талаараа Али “Домогт нэгэнтэй тулалдах аз завшаан тохиосонд талархаж байна. Одоо миний цаг ирж байна” хэмээжээ.

 

Котто нь Гарденд ганцхан тулаанд ялагдаж байсан нь Аустин Троут хэмээх Америк эр байсан. Тэгвэл замналдаа тэрбээр Мексикийн Маргарито, Америкын Флоёд Мэйвэйдэр, Флиппиний домог Мэнни Пакьяао нарын өмнө л өвдөг сөхөрч байжээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин