Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны ханш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Азаиа Томас: “Би Дэнни Эйнжтэй дахиж ярихгүй”
2017-10-12

 

Энэ зуны солилцоогоор Кливлэнд Кавалерс багт нэгдсэн Азаиа Томас дахиж Бостон Сэлтикс багийн ерөнхий менежэр Дэнни Эйнжтэй юм ярихгүй гэдгээ хэллээ. Тэрбээр ташааны гэмтэлтэй байсан ч түүнийгээ үл хайхран хасагдах шатны тоглолтуудад оролцсон гэнэ. Энэ нь түүний гэмтлийг улам ноцтой болгосон талаар тэрбээр “Эргэлзэх зүйлгүй. Би хасагдах шатанд оролцохгүй байх байсан юм. Харин тэгж чадаагүйн гайгаар гэмтлээ улам хүндрүүлчихсэн.” гэсэн юм.

 

Харин Бостонгийн эмч нар түүнийг бүсийн шигшээ цувралд тооглох боломжгүй болсны дараа үзлэг хийж, мэс ажилбар шаардлагагүй гэж хэлсэн юм. Энэ үйлдлийг нь “жижиг” Томас өөрийг нь солилцоонд оруулахын тулд  хийсэн үйлдэл гэж үзэж байгаа гэнэ.

 

Түүнийг Кайри Өрвингийн солилцоонд оруулсныг сагсан бөмбөг сонирхогчид мэдэж байгаа. Тэгвэл энэ солилцооны талаар “Би Дэннитэй дахиж ярихгүй. Бусадтай нь энгийн сайхан харилцаатай хэвээрээ байна. Гэхдээ надад юу тохиолдсоныг бүгдийг нь мэдэж байсан ч солилцоонд оруулсан нь үнэхээр буруу алхам байсан. Түүний энэ үйлдэл яавч зөв алхам байгаагүй. Хараал хэлмээргүй байна. Гэхдээ өмнө нь яг ийм үйлдэл гаргаж байсан бүх багууд нэг эсвэл хоёр жилийн дараа “Бид алдаа гаргажээ” гэж амаа барьдаг. Дэнни ч гэсэн ингэж л хэлнэ” гэж сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьджээ.

 

Өнгөрсөн улирлын хасагдах шатны өмнөхөн түүний төрсөн дүү охин нь авто ослоор амиа алдсан юм. Гэсэн ч тэрбээр хасагдах шатны бүх тоглолтуудад оролцож, бүсийн шигшээ хүртэл багаа оноо авалтаар манлайлж байсан билээ. Мөн түүний хэлсэн үнэн бол ташаа нь зовиурлаж байсан ч хасагдах шатанд багийнхаа төлөө тоглосон бололтой. Энэ бүхний дараа хэрвээ мэс ажилбар хийлгэчих юм бол солилцоонд оруулахад бэрх гэсэн болгоомжлолоор хандаж, түүнийг зөвхөн солилцоонд оруулах талаар бодож байсан багийн удирдлагатаа гомдсон нь ойлгомжтой юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин