Дэлхийн аварга, олимпийн наадмын хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар уржигдар жүдо бөхийн "Тэмүүжин" клубт зочлов. Тус клубт бэлтгэл сургуулилт хийж буй бөхчүүдээс Д.Билгүүн гэх нэгэн хөвгүүн Цагаанаа гавьяатын нүдэнд тусчээ. Тэр хүүг ирээдүйд их юм дуулгана хэмээн тэмцээн уралдаанд оролцдоо өмсч байсан кимоногоо дурсгасан нь гэнэтийн бэлэг байв. Бөмбөрцгийн шилдэг жүдочоос кимоно бэлгэнд авна гэдэг том аз завшаан боловч нөгөө талаар том үүрэг хариуцлага оногдож байгаа билээ. Мөн энэ үеэр Д.Билгүүн хүүд спортын мастерын үнэмлэх тэмдгийг нь гардуулсан байна.
Уншиж байна |