Германы спорт хувцас үйлдвэрлэгч Adidas компани Италийн шилдэг хөлбөмбөгийн клуб АС Милантай байгуулсан гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцлахаар болжээ. Энэ тухай өчигдөр Италийн Gazzetta dello Sport сонин мэдээлсэн байна. Өөрөөр хэлбэл 2023 онд дуусах байсан ивээн тэтгэгчийн гэрээг ирэх 2018 зун дуусгахаар болсон байна. Энэхүү гэрээнээс Италийн клуб жилдээ 19.7 сая еврог хүртдэг байсан аж.
Уг нь Милан хотын баг Adidas компанийн хамгийн том хамтрагчдын нэг байсан бөгөөд 1998 оноос хойш тасралтгүй хамтран ажилласан юм. Хамгийн сүүлд талууд 2013 онд 10 жилийн гэрээ үзэглээд байсан билээ.
Гэрээ цуцлах болсон шалтгаан нь АС Милан клубын шинэ эздээс ихээхэн хамгааралтай. Учир нь клубыг худалдан авсан Хятад эзэд Adidas компанитай ашиг сонирхолын зөрчилтэй байх өндөр магадлалтай юм.
Ийнхүү Улаан Харууд ойрын хугацаанд шинэ ивээн тэтгэгч хайх ажилтай болжээ. Алдарт “Nike” компани тэдний сонголтод байж болох ч тэд Милан хотын өөр нэгэн баг Интертэй хамтардаг учраас талууд гэрээ байгуулахаар яарахгүй нь тодорхой. Иймээс тэдэнтэй шинэ гэрээ үзэглэх хамгийн өндөр магадлалтай компаниудаар Under Armour эсвэл New Balance компаниуд нэрлэгдэж байна.
Г.Баяраа
Уншиж байна |