Шотландын дасгалжуулагч Гордон Страчан ДАШТ-нд оролцож чадахгүй болсныгоо биеийн онцлогтой холбож тайлбарлав. Түүний удирдсан Шотландын шигшээ баг 2018 оны ДАШТ-нд оролцох боломжгүй болоод байгаа юм. Словений шигшээ багтай тоглосон тоглолтод 2:2 харьцаатайгаар тэнцсэн. Ингэснээр тэд таван гоолын зөрүүгээр өрсөлдөөнөөс мултарч байна.
Яагаад хэсэгтээ гуравдугаар байранд орсон талаар нь асуухад “генетикийн хувьд бид бусад багуудын ард байна. Бид Испанийг эс тооцвол энд өрсөлдөж байгаа багуудаас хамгийн жижигхэн биетэй нь байна шүү дээ. ” хариулжээ.
Шотландын шигшээ баг нь 1998 оноос хойш ДАШТ-нд оролцож чадаагүй байгаа юм.
Харин Словакын багийн хувьд хэдийгээр хэсгийн хоёр дугаар байраанд байгаа боловч ДАШТ-ийг мөн л өнжих төлөвтэй байна. Учир нь уг хэсэгт байгаа Грекийн баг хэсгийн сүүлийн тоглолтоо ганц ч хожил байгуулж амжаагүй Гибралтарын багийн эсрэг хийнэ.
Словакын баг 18 оноотой хэсгийн хоёрдугаар байранд байгаа бол Грекийн баг 16 оноотой байгаа юм. Харин уг хэсгийг Английн шигшээ баг тэргүүлж байгаа.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |