Жөүл Эмбийд багтайгаа гэрээний сунгалт үзэглэлээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэд 5 жилийн 148 сая долларын гэрээг үзэглэжээ. Хэрвээ хамгийн дээд үнийн дүн бүхий гэрээ үзэглэсэн бол 178 сая доллар авах боломжтой байсан гэнэ.
Гэвч өнгөрсөн улирлуудад хэд хэдэн ноцтой гэмтэл авч, хөлөндөө нэгээр тогтохгүй хагалгаа хийлгэсэн учраас тулсан үнийн дүнтэй гэрээ байгуулах нөхцлийг хангаагүй байна. Тодруулбал тэрбээр өнгөрсөн улиралд 31 тоглолтод л оролцсон юм. Өнгөрсөн улиралд ч гэлтгүй эхний улирлуудаа гэмтэл бэртлийн улмаас бүтэн өнжсөн Эмбийд замналынхаа турш 31 тоглолтод л оролцоод байна гэж хэлж болно.
Мөн гэрээнд гэмтэл бэртлээс болж хэрвээ урт хугацаагаар талбайд гарахгүй бол цалин бууруулах заалт ч байгаа юм. Тиймээс гадны сэтгүүлчид уг гэрээг НБА-ын түүхэн дэх хамгийн нарийн заалт бүхий гэрээ гэж бичиж эхэлжээ.
Процесс хочит сагсчин хэдийгээр гэмтэл бэртлээс болж өөрийгөө бага таниулсан боловч, оролцсон 31 тоглолтондоо өөрийгөө ямар потенциалтай гэдгээ харуулж чадсан юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |