Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны ханш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Улаанбаатар сити клуб “Холбооны цом”-д түрүүллээ
2017-10-10

 

Монголын Хөлбөмбөгийн Холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг “Холбооны цом”-ын 2017 оны аварга баг өнгөрсөн ням гарагт тодорлоо.

 

Нийслэл хотоор овоглосон “Улаанбаатар сити”, “Эф Си Улаанбаатар” багууд өнгөрсөн жил “Холбооны цом”-д учраа таарахад цэнхэр өмсгөлтнүүд 8:4-өөр хожиж байсан аж. Тэгвэл энэ жил тус багууд финалд таарсан бөгөөд тоглолтын гоолын салхийг “Эф Си Улаанбаатар”-ын шилдэг хагас хамгаалагч О.Баяржаргал хагалсан юм. Харин  хариу гоолыг ОХУ-ын легионер Артём Дробишев оруулж, тооны харьцааг тэнцүүлэв. Нэгдүгээр үеийн цаг дуусч шүүгч нэг минутыг сунгаж өргөхөд “Улаанбаатар сити”-ээс Ж.Сүндорж тоог 2:1 болгож баг нь эхний хагаст тэргүүллээ.

 

Өнгөрсөн жил “Холбооны цом”-ын хагас шигшээд “Хангарьд”-д хожигдож тэмцээнийг өндөрлүүлж байсан “Улаанбаатар сити” хоёрдугаар үед тэргүүллээ амжилттай хамгаалснаар, 2017 оны Холбооны цомын аварга болжээ. Шийдвэрлэх үед “Улаанбаатар сити”-ээс Ц.Түмэнжаргал /65’/, О.Мижиддорж /80’/ дахь минутад гоол оруулсан бол “Эф Си Улаанбаатар”-ын О.Баяржаргал 69’ дэх минутад дахин нэг гоолыг торгуулийн цохилтоос гоол оруулсан байна. Ийнхүү  дээд лигийн залуу багуудын нэг “Улаанбаатар сити” анх удаа “МХБХ-ны цом”-ын эзэн болсон бол “Эф Си Улаанбаатар” мөнгөн медаль хүртжээ. Харин 2017 оны хагас шигшээд “Эрчим”, “Дэрэн” клубүүд шалгарсан юм.

 

Энэ жил “МХБХ-ны цом”-д “Хүрхрээ үндэсний лиг”, “Хүрхрээ нэгдүгээр лиг”, болон УАШТ-д оролцдог нийт 30 баг өрсөлдсөн нь урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт байсан аж. Аваргын цомыг өргөсөн “Улаанбаатар сити” 12 сая, мөнгөн медалийн эзэд “Эф Си Улаанбаатар” 8 сая төгрөгөөр шагнуулсан бол хагас шигшээд үлдсэн “Эрчим”, “Дэрэн” клубүүд тус бүр 2.5 сая төгрөгийн эзэд болсон юм. Ийнхүү Монголын Хөлбөмбөгийн Холбоо 2017 оны талбайн улирал дуусч байна.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин