Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны ханш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Сагсчин эр нэгэн бүсгүйн амийг аварлаа
2017-10-09

 

Энэ зун 2 жилийн 10.5 сая ам.долларын гэрээгээр Юта Жазз багтай нэгдсэн Табо Сефолоша хүний амь аварчээ. Амралтын өдрүүдээр Табо Сефолоша гэр бүлийнхэнтэйгээ Прово голд завиар аялж явахад энэ үйл явдал болсон гэнэ. Тэд завиар явж байх үед нэгэн эмэгтэй живж байсан байна. Ширүүн урсгалтай голд түүнийг найз нь аврахаар оролдож байсан ч дийлээгүй юм байна. Харин энэ үед сагсчин эр хүрч ирж тусламжийн гараа сунгасан нь нэгэн хүний амийг аварсан баатарлаг үйл явдал боллоо.

 

Кларк хэмээх уг бүсгүйн завин аялал дуусахад 20 минут үлдээд байхад сэлүүрээ алдаж, улмаар завь нь чулуу мөргөж завинаасаа унасан байна. Мөн завинаас унамагцаа голын ширүүн урсгалд түүний авврах хантааз дээш гүйж амьсгалж ч чадахаа больсон гэнэ.

 

Энэ талаараа Табо Сефолоша үгүйсгэж байгаа боловч бүсгүйн найз нь болсон үйл явдлыг баталж байгаа юм. Мөн бүсгүйн найзын хэлснээр Сефолошаг ирэхээс өмнө тусламж хүссэн нэгэн хүн тоохгүй яваад өгсөн гэнэ. Тиймээс хэрвээ Сефолоша ирээгүй бол бүсгүй амь насаа ч алдаж болох байсан талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

 

Ингээд ч зогсоогүй бүсгүйн хүргэгдсэн эмнэлэг рүү сагсчин эр залгаж, биеийн байдлыг нь асууж байсан талаар Соолт Лэйк хотын хэвлэл мэдээлэлд бичжээ.

 

Б.Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин