Бадминтоны спортын өсвөрийн баг тамирчид Индонез улсын Ёгякарта хотноо болж буй өсвөрийн ДАШТ-д оролцож байна. 10 сарын 9-аас 21-ний хооронд холимог багийн болон, ганцаарчилсан төрлөөр зохиогдож байгаа уг тэмцээн нь 19 дэх удаагийн ДАШТ болж буй юм. Уг тэмцээний холимог багийн төрөлд 45 орны баг тамирчид оролцож байна. Тэмцээн холимог багийн төрлөөр 10 сарын 9-өөс 14-ний хооронд, 10 сарын 16-аас 22-нд ганцаарчилсан төрөлд тус тус аваргуудаа тодруулна.
Манай баг эрэгтэй 4, эмэгтэй 4 нийт 8 тамирчинтай холимог багийн төрөлд өрсөлдөх юм. Манай багт Батсүхийн Мэндбаяр, Энхбатын Сумъяасүрэн, Гомбодоржийн Тэмүүлэн, Пүрэвжавын Энхжавхлан, Амартайваны Орхонтуяа, Баатарсүрэний Ганцэцэг, Батнайрамдалын Батчимэг, Дарханбаатарын Хэрлэн нарын өсвөрийн тамирчид багтсан байгаа юм. Эх орноо төлөөлөн явсан өсвөрийн тамирчид маань Н1 хэсэгт Бразил, Индонез улсын багуудтай тоглохоор оноолт таараад байна.
Уг тэмцээнд Польш Улсын баг хамгийн олон буюу 27 тамирчинтайгаар өрсөлдөж байгаа ажээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |