Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны ханш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Рафаэл Надал энэ оны зургаа дахь цомоо өргөлөө
2017-10-09

 

Испаний теннисчин Рафаэл Надал Австралийн теннисчин Ник Кирьосыг 6:2, 6:1 гэсэн онооны харьцаатай буулган авснаар “Хятадын Нээлттэй тэмцээн”-д түрүүллээ. Ингэснээр энэ жилийн АТР холбооны тэмцээнүүдээс 6 дахь түрүүгээ авч байгаа юм.

 

Өдгөө 31 настай, дэлхийн чансааг тэргүүлэгч Надал нь Рожэр Фэдэрэр, Александр Зверев нартай 5 түрүү авсан амжилтаар зэрэгцээд байсан билээ. Харин замналынхаа 75 дахь түрүүг Бээжин хотноо ийнхүү авч чадлаа.

 

Энэ жил тэрбээр Францын Нээлттэй тэмцээн, Нэгдсэн Улсын Нээлттэй тэмцээнд түрүү авсан нь хамгийн томоохон амжилтууд байлаа. Мөн тэрбээр 2013 онд нэг жилд зургаан тэмцээнд түрүү авч байсан амжилтаа давтлаа. Харин 2013 онд тэрбээр нийт 10 цом өргөж байсан юм.

 

“Би тоглолтын турш маш анхаарал болгоомжтой тоглож, алдаа бага гаргасан” хэмээн Надал тэмцээний дараа хэлсэн юм.

 

Надал анх 2005 онд Бээжинд болдог уг тэмцээнээс түрүү авч байсан юм. Уг анхны түрүүг авч байсан талаар нь асуухад “2005 онд аварга болж байхдаа 2017 онд теннис тоглосоор байна гэж төсөөлж ч байсангүй” гэж хариулсан байна.

 

Б.Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин