Өнгөрөгч амралтын өдрөөр Жэнко клубын нэр дээр барилддаг хоёр тамирчинг урамшуулсан байна. Тодруулбал жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ буюу “Будапешт-2017”-д амжилт үзүүлсэн жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73 болон эмэгтэйчүүдийн -63 кг-ын тамирчид болох ОУХМ Г.Одбаяр, ОУХМ Б.Мөнгөнчимэг нарыг 2 өрөө байраар шагналаа. Уг хоёр тамирчинг хүчний бэлтгэлээ базааж байхад нь шагналыг нь гардуулж өгсөн байна. Дээрхи хоёр тамирчин нь эх орондоо тус тус хүрэл медаль авч ирсэн билээ. Г.Одбаярыг Баянхонгор аймгийн “Баруун бүсийн худалдааны төв”-ийн ТУЗ-ын дарга Д.Ганболд хувиасаа шагнасан бол Б.Мөнгөнчимэгт жүдо бөхийн холбооноос тус тус хоёр өрөө байрны түлхүүрийг гардуулан өгсөн байна.
Энэхүү үйл явдал нь нийт залуу тамирчдад өөртөө итгэх итгэл өгч, өөрийгөө хурцлах ташуур болж буйгаараа онцлууштай юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |