Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн шинэ улирал нэгэн сонирхолтой дээд амжилтаар эхэллээ. Одоогоор багууд улирлын эхний 2-3 дэх тоглолтоо хийгээд байна. Тэгвэл Вашингтон Капиталс багийн эхний 2 тоглолтод Оросын нэрт хоккейчин Александр Овечкин онцгой байлаа. Тэрбээр Оттава Сенаторс багийн эсрэг хийсэн улирлын нээлтийн тоглолтод 3 шайб оруулж, хэт трик толилуулсан бол өчигдөр Монреалийн эсрэг тоглож 4 гоол оруулснаар улирлын эхний 2 тоглолтод дараалан хэт трик хийжээ.
Энэ амжилт 100 жилийн өмнө гарч байсан аж. Тодруулбал 1917-1918 оны улирал буюу ҮХЛ-ийн анхны улиралд ийм амжилтыг 3 тоглогч зэрэг үзүүлж байсан гэдэг. Тэд нь Сай Дэннэни (Оттава Сенаторс) , Рэг Нобль (Торонто Аренас) , Жөү Мэлоун (Монреаль Канадиас) нар бөгөөд 1917 оны 12-р сарын 19-21-ний өдрүүдэд зэрэг тогтоогдож байсан юм.
Вашингтон маргааш Тампа Бэй Лайтинг багийн эсрэг тоглоно. Энэхүү тоглолтод Алекс Овечкин дахин хэт трик хийвэл улирлын эхний 3 тоглолтод дараалан хэт трик хийсэн анхны бөгөөд цорын ганц тамирчин болно.
Г.Баяраа
Уншиж байна |