Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны ханш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Ражон Рондо ивэрхий засуулах мэс ажилбар хийлгэж болзошгүй
2017-10-09

Нью Орлеанс Пэликанс багийн холбон тоглогч Ражон Рондо ивэрхий засуулах мэс ажилбар хийлгэж магадгүй байна. Чикаго Буллз багийн хамтаар өнгөрсөн улиралд давгүй амжилтыг үзүүлсэн холбон тоглогчийн хувьд энэ жил нэг жилийн 3.3 сая ам.долларын гэрээгээр Нью Орлеанс хотод ирээд байсан юм. Анхан шатны үзлэгээр спортын ивэрхий байгаа бөгөөд, тоглоход нь бага зэрэг саад учруулж болзошгүй гэсэн эмчийн дүгнэлт гараад байна. Түүний хувьд маргааш Филаделфи хотод очиж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр болжээ. Хоёр дахь тоглолтын өмнөх багийн бэлтгэл дээр энэ зовиур илэрсэн гэнэ.

 

Багтай шууд холбогдох хүмүүсийн мэдээлж байгаагаар төдийлөн ноцтой гэмтэл биш гэнэ. Зарим тохиолдолд ивэрхий засуулах мэс ажилбар хийлгэхгүй байх тохиолдол ч байдаг талаар дурьдаад амжлаа. Хамгийн муугаар бодоход 1 сарын хугацаанд л талбайд гарахгүй байх магадлалтай юм байна.

 

Хэрвээ Рондо талбайд гарахгүй бол Жрү Холидей холбогчийн байрлалд тоглож, Этуан Мүүр хамгаалагчийн байрлалд тоглох юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин