Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны ханш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Андреа Пирло зодог тайлна
2017-10-09

 

 

 

Италийн домогт хөлбөмбөгчин Андреа Пирло мэргэжлийн тамирчны замналдаа цэг тавих болжээ. Өдгөө АНУ-ын Нью Йорк Сити клубт хүчин зүтгэж байгаа тэрбээр ирэх 12-р сард зодог тайлах болсон бөгөөд тухайн үед Итали эрийн Нью Йорк сититэй байгуулсан гэрээ дуусах юм.

 

Энэ жил 38 настай А.Пирло Бүх цаг үеийн шилдэг гэх тодотголд тохирох цөөхөн тамирчдын нэг. 1979 оны 5-р сард Италийн хойд хэсгийн Флеро нэртэй жижиг хотод мэндэлсэн тэрбээр анх Брешиа клубын өсвөрийн академид элсэн орсон байдаг. Энэ нь түүний гайхалтай замналын эхлэл байсан аж. Улмаар тэрбээр 1998 онд Интер Милан багт нэгдээд 3 улирлыг үдэхдээ өөр багуудад зээлээр тоглосноор ур чадвараа үлэмж ахиулсан юм.

 

Тамирчны замналын оргил амжилтаа алдарт АС Милан багт өнгөрүүлсэн Пирло энэ клубт 10 улирлыг үдэхдээ 401 тоглолтод орж 41 гоолыг нэр дээрээ бүртгүүлсэн юм. Энэ хугацаанд Улаан харууд Аваргуудын лиг болон Сери А лигт тус бүр 2 удаа түрүүлснээс гадна, Клубын ДАШТ, Италийн Сүпер цом, Италийн цом, Европын Сүпер цомын тэмцээнүүдэд мөн түрүүлж байсан билээ.

 

Хамгаалалтын онцгой чадвар, тактикт зохицсон тоглолт, тоглолт унших болон зохион байгуулах чадвар, мэдрэмжээрээ гайхагдаж байсан тэрбээр 2011-2015 оны хугацаанд Ювэнтус клубт хүчин зүтгэсэн юм. Энэ үед түүнийг туршлага нь чимж байсан бөгөөд Хөгшин хатагтай нарын бүрэлдэхүүнд байхдаа 4 жил дараалан Сери А лигийн аварга цолыг хүртжээ.

 

Түүний шигшээ багтайгаа үзүүлсэн амжилт мөн зузаан бөгөөд 2002-2015 оны хооронд дуудагдаж 116 тоглолтод орж 13 гоолыг оруулсан юм. Тэрбээр шигшээ багийнхаа хамт 2006 онд Дэлхийн аварга, 2012 онд ЕАШТ-ий мөнгөн медаль, 2004 онд Олимпийн хүрэл медаль, 2013 онд Холбоодын цомын тэмцээний хүрэл медалийг хүртсэн юм.     

 

Г.Баяраа

 

 

Shuud.mn
Сонин хачин