Бразилын цагдаагийн газар тус улсын Олимпын хорооны удирдлагуудыг баривчилжээ. Өдгөө 75 настай Карлос Артур Нузман болон Леонардо Гринер нарыг баривчилсан талаар Бразилын цагдаагийн газраас мэдэгдлээ. Тэднийг 2016 оны Олимпын наадмыг зохиох хотоор Рио Де Жанейро хотыг сонгуулахын тулд Олон Улсын Олимпын хорооны эрх бүхий албан тушаалтнуудад дор хаяж 2 сая ам.долларын хахууль өгсөн гэж үзэж байгаа юм байна.
Хэдийгээр яг хэдий хэр хэмжээний мөнгө уг авлигын хэрэгт холбогдоод байгааг нууцалж байгаа боловч дээр дурьдсан 2 саяаас гадна 450-500 мянган ам.долларыг хэд хэдэн хүнд ч өгсөн байх магадлалтай талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Өнгөрсөн 9 сард Нузманы гэрт нэгжлэгэ явуулсны дараа орон нутгийн цагдаагийн газраас түүнийг Олон Улсын Олимпын хорооны Сенегал Улсын төлөөлөл гишүүн байсан Ламинэ Диакын хүүд 2 сая доллар өгсөн байж болзошгүй хэмээн буруушааж эхэлсэн юм. Харин энэ хэргийг Диак болон түүний хүү нар няцаагаад байгаа юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |