Гимнастикын дэлхийн аваргын үеэр Румыны тамирчин Лариса Иордаке харамсалтай байдлаар гэмтлээ. Хасагдах шатны өмнөхөн халаалтын үеэр Ахиллесийн шөрмөсөө тасласнаар энэ удаагийн тэмцээнийг өндөрлүүлж байгаа юм.
Монтреал хотод болж буй уг тэмцээний гол фаворитуудын нэгээр Иордаке нэрлэгдэж байсан юм. Учир нь Олимпын аварга Симоне Байлс тэргүүтэй АНУ-ын шилдэг гимнастикчид энэ удаагийн тэмцэнийг өнжиж байгаа.
Өдгөө 21 настай Иордаке цэнгэлдэхийг тэргэнцэр дээр сууж орхисон юм. Харин олон улсын болон Румыны гимнастикыг холбоод бүсгүйн гэмтлийг Ахиллесийн шөрмөс болохыг баталгаажуулсан мэдээг өнөөдөр өглөө.
Ийнхүү маш амжилттай явж байсан энэ жилийн буухиаг нь гэмтэл бэртэл зогсоолоо гэж гадны эх сурвалжууд бичиж байна. Түүний хувьд анх 2012 оны Лондоны Олимпоор хүрэл медаль хүртэж байсан бол Рио-2016 зуны Олимпыг хуруугаа хугалсан учраас өнжиж байжээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |