Британий боксчин, хүнд жингийн аварга асан Тайсон Фүри шинээр боксын лиценз авахгүй гэдгээ зарлажээ.
Тэрбээр 2015 оны 11 сард WBA, WBO, IBF холбоодын аваргын төлөө Владимир Кличкотой тулалдаж, үзэгчдийг цочирдуулам ялалт байгуулснаасаа хойш дахин рингэнд гараагүй юм. Кличкотой дахин тулах хоёр ч боломж гарсан ч тухай бүртээ хойшлогдож явсаар түрүү жилийн 10 сард кокайн хэрэглэж, депрестсэн гэсэн шалтгаанаар боксын тулаан хийхэд зайлшгүй шаардагддаг лицензээ хураалгасан ажээ.
Харин түүнээс хойш рингнээ эргэн ириэх хэд хэдэн оролдлого хийсэн ч амжилт олоогүй юм. Гэхдээ энэ талаар тэрбээр үргэлж өөрийн байр суурийг хадгалж ирсэн. Удаа дараалн твиттэр хуудсаараа дахин лиценз авах хүсэлт гаргахгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ.
Тэрбээр өөрийн твиттэр хуудсанд “Маш удаан хугацаанд рингэнд дахин гарах талаар бодлоо. Гэсэн хэдий ч дахин боксын лиценз авах хүсэлгүй байна.” гэж жиргэжээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |