Дэлхийн 4 удаагийн аварга Герман нисгэгч Себастиан Феттель энэ долоо хоногт болох Японы гранпригээр торгууль хүлээх болжээ. Учир нь тэрбээр уг уралдааны өмнө хурдны хайрцгаа солих зайшгүй шаардлагатай тулгарсан байна. Уралдааны дүрэм ёсоор тогтоосон хугацаанаас өмнө хурдны хайрцаг сольсон тохиолдолд тухай нисгэгч шууд сүүлийн байрнаас гарч уралдах ёстой.
Өнгөрсөн долоо хоногт болсон Малайзын гранпригийн үеэр тэрбээр Канадын залуу нисгэгч Лэнс Строллтой мөргөлдсөн бөгөөд энэхүү ослоос шалтгаалан хурдны хайрцгаа солих шаардлага тулгарсан аж.
Феррари багийн нисгэгч С.Феттель Льюис Хамилтоноос 34 онооны зөрүүтэй ДАШТ-ийг дэд байранд бичигдэж байгаа билээ.
Г.Баяраа
Уншиж байна |