Боксын хүнд жингийн аварга асан Жорж Форман тулаант киноны мастер, Холливудын од Стивен Сегалыг бодит тулаанд дуудлаа.
Өдгөө 68 настай Жорж Форман саяхан өөрийн твиттэртээ 65 настай Сегалын зургыг оруулж, тайлбарт нь “Би чамайг нэгийн эсрэг нэг тулаанд дуудаж байна. Би боксоор тулалдана, харин чин хүссэн бүхнээ хийж болно. 10 раунд тулалдая” хэмээн бичсэн байна.
Харин яагаад Сегалтай тулалдахыг хүссэнийг нь асуусан нэгэн хүний асуултанд “тэр бол тулааны урлагыг эзэмшсэн хүн. Дээрээс нь өөрийгөө хамгаалах бүрэн чадамжтай том залуу” гэж хариулжээ. Форман нь 1973 онд мэргэжлийн боксын хүнд жингийн аварга болж байсан бөгөөд 1994 онд уг цолыг хоёр дахь удаагаа авч байсан жингийнхээ шилдгүүдийн нэг юм.
Харин Стивен Сегал бол Айкидо хэмээх тулааны урлагийн хар бүс 7 дантай, тулааны урлагийн мастер билээ. Уншигчид түүнийг тулаант кинонуудаар нь сайн мэднэ. Мөн 2009 онд Б. Эрдэнтуяа хэмээх Монгол бүсгүйтэй гэр бүл болсон билээ. Хосууд анх 2002 онд Стивен Сегалыг Монголд аялаж байх үеэр танилцаж байсан юм. Тухайн үед Б.Эрдэнэтуяа нь нөхрийнхөө орчуулагчаар ажиллаж байжээ.
Форманы уг зурганд Сегал ямар нэгэн хариу өгсөнгүй. Сегалын төлөөлөгч Ассошиэтэд Прэсс агентлагт “кино жүжигчин маань Форманы уг саналд ямар нэгэн хариу барихгүй” гэсэн байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |