Английн Челси клубын Испани довтлогч Алваро Мората өнгөрсөн долоо хоног Манчестер сити багийн эсрэг тоглох үеэрээ гэмтэл авч талбайг орхисон. Улмаар тэрбээр нарийн шинжилгээнд орсон бөгөөд 6 долоо хоногийн хугацаанд талбайд гарахгүй гэсэн мэдээлэл тархсан юм.
Харин энэхүү мэдээлэл гараад удаагүй байхад Испани довтлогч өөрөө дараагийн тойрогт бэлэн байхыг хичээж, Кристал палас багийн эсрэг тоглохыг зорино гэжээ.
Энэ долоо хоногт Европын хөлбөмбөгийн лигүүд завсарлах учраас Лондоны баг энэ долоо хоногт тоглохгүй. Харин Испанийн шигшээ багийн хувьд ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолт хийх юм. Испанийн шигшээ багийн албан ёсны мэдээлэлд түүнийг шөрмөсний гэмтлээс шалтгаалж 1 сарын хугацаанд тоглохгүй гэж байсан юм.
Испанийн эзэн хааны Реал Мадрид багаас энэ 60 сая фунтээр Челсид нэгдсэн А. Мората улирлын эхлэлийг тун сайн хийж 6 гоолыг оруулаад байсан билээ.
Г.Баяраа
Уншиж байна |