НБА-ын коммисарын албыг авснаасаа хойш багагүй өөрчлөлтүүдийг хийж байгаа Адам Силвэр бас нэгэн бүтцийн өөрчлөлт хийлээ. Энэ удаад бүх оддын тоглолтын бүтцэд өөрчлөлт оруулсан байна. Өмнөх зарчмаас өөрчлөгдсөн зүйл нь өрнө болон дорно гэсэн бүсийн хуваарилалт байхгүй болж байгаа юм. Тодруулбал бүс бүсээс хамгийн олон санал авсан тоглогч нар багийн ахлагч болно. Харин үүний дараа үзэгч, тоглогч, хэвлэл мэдээллийнхэн нараас саналаар сонгогдсон гарааны тоглогч нарыг драфт хийдэгтэй адил зарчмаар багийн ахлагч нар ээлжлэн авах юм. Үүн дээрээс нэмэгдээд дасгалжуулагч нарын сонгосон сэлгээний тоглогч нарыг дахин багийн ахлагч нар ээлжлэн сонгож өөрийн багтаа нэгтгэнэ. Харин тоглолтоос олсон ашгийг бүх оддын тоглолтыг зохион байгуулж буй хотын нийгэм рүү хандсан үйл ажиллагаанд хандивлахаар болжээ.
Ингэснээр өрнө дорнын өрсөлдөөнийг бид дахин харах боломжгүй болж байгаа юм. Мөн нэг багийн хоёр тоглогч өөр өөр багт сонгогдож нэг нэгнийхээ эсрэг тоглох ч боломжтой болж байна. Хэрвээ энэ зарчим өнгөрсөн жил хэрэгжсэн бол ЛэБрон Жэймс болон Стэфэн Көрри нар баг ахлах байжээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |