Уэльсийн хөлбөмбөгийн холбооноос жил бүр тодруулдаг оны шилдгээ зарлалаа. Энэ жилийн хувьд сүүлийн шатанд Гарет Бэйл (Реал Мадрид) , Жо Аллен (Стөүк сити), Крис Гантер (Ридинг) нарын гурван хөлбөмбөгчин шалгараад байсан юм.
Улмаар хамгийн олон саналыг Ридингийн клубын хамгаалагч Крис Гантер авсан байна. Энэ жил 28 настай шилдэг хамгаалагч өнгөрсөн улиралд амжилт арвинтай байсан. Тэрбээр клубынхээ нэрийн өмнөөс 52 тоглолтод орж 1 гоолыг оруулсан. К.Гантер үүргээ тун сайн биелүүлсэн бөгөөд баг нь Чэмпионшип лигийн 3-р байрыг эзэлсэн юм. Мөн тэрбээр шигшээ багтаа дуудагдан 4 тоглолт хийсэн аж.
Уэльсийг оны шилдэг хөлбөмбөгчний шагналыг хамгийн олон удаа хүртсэн тамирчин нь Гарет Бэйл юм. Тэрбээр энэхүү шагналыг 6 удаа хүртээд байгаа бөгөөд сүүлийн 4 жил дараалан шилдгээр тодроод байсан билээ.
Г.Баяраа
Уншиж байна |