2015 онд Финикст болсон бүлэг танхайн хэрэгт нэр холбогдоод байсан Моррисын ихрүүдтэй холбогдох шүүх хурал боллоо. 36 настай Эрик Хүүд гэгч эр хамраа хугалуулж хохирсон гэх уг хэрэгт өөр гурван хүний хамт ихрүүд байсан гэж мэдүүлснээр хавтаст хэрэг нээгдээд байсан билээ.
Уг хэрэг энэ жилиин 9 сараас яригдаж эхэлсэн бол шүүх хурал нь хэдэн цагийн өмнө болж өндөрлөсөн байна. Уг хэргээс улбаалж ихрүүд багийн нэгдсэн бэлтгэлд оролцож чадаагүйн дээр, улирлын өмнөх эхний тоглолтуудаа өнжсөн юм.
Нэгэнт гэм буруугүй нь тогтоогдсон учраас өдгөө 28 настай ихрүүд тус тусын багтаа тоглох боломжтой болж байна. Маркийф Моррисын хувьд Вашингтон Визардс багт тоглож байгаа бол, Маркус Моррис Бостон хотод тоглохоор болоод байгаа билээ.
Хэдийгээр хэрэг хаагдсан боловч Маркийф Моррис ивэрхий засах мэс ажилбарт орохоор болоод байгаа билээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |