Английн шигшээ багийн экс довтлогч Рики Ламберт хөлбөмбөгийн спортыг орхиж байгаагаа албан ёсоор зарлалаа. Энэ жил 35 настай Британи эрийн хувьд Ливерпүүл клубын академиас төрсөн гарсан бөгөөд мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа 1998 онд Блэкпүүл багаас эхэлж байсан аж.
Улмаар Стокпорт, Бристол зэрэг багуудыг дамжин 2009 онд Саутхэмптон багт очиж байсан юм. Р.Ламберт Гэгээнтнүүдийн бүрэлдэхүүнд нийт 5 улирлыг үдэхдээ 207 тоглолтод орж, 106 гоолыг нэр дээрээ бүртгүүлсэн байдаг. Мөн энэ хугацаандаа Английн хөлбөмбөгийн шигшээ багт дуудагдан тоглож байсан удаатай. Хожим 2014 онд 4 сая фунтын үнээр нэгдэж байсан тэрбээр мэргэжлийн замналыг сүүлийн улирлаа Кардифф сити багт үджээ.
Г.Баяраа
Уншиж байна |