ЛаВар Болл гэдэг нэрийг сагсан бөмбөг сонирхогч хүн болгон мэддэг болоод байгаа билээ. Түүний яриа сошиал ертөнцийн хамгийн хандалттай сэдэв болж чаддаг. Ямартай ч маркетингийн хувьд маш эерэг гэдгийг бид энэ зун харсан. Тодруулбал хүү Лонзо Болл нь Лос Анжелэс Лэйкэрс багт драфтын хоёрдугаар сонголтоор сонгогдож чадсан.
Тэгвэл үргэлж хэл амны бай болдог ЛаВар Болл дахин нэг мэдээлэл гаргалаа. Энэ нь өөрийн бага хүү ЛаМэло Боллыг сургуулиас нь гаргаж, гэрээр боловсрол олгох шийдвэр юм. Чино Хиллс ахлах сургуулийн од, 16 настай ЛаМэло Боллыг өмнөх улиралд нэг тоглолтонд 92 оноо авч байсныг санаж байгаа байх. Энэ нь ахлах сургуулийн нэг тоглолтонд нэг тоглогчийн авсан хамгийн өндөр онооны жагсаалтад гуравдугаар байранд орох үзүүлэлт болдог.
Тэгвэл хэрвээ эцэг Боллын шийдвэр үнэн бол ЛаМэло Болл дахиж ямар нэгэн ахлах сургуулийн багт тоглохгүй гэнэ. Учир нь аав нь түүнийг өөрөө гэрээрээ бэлдэнэ гэж уг яриандаа дурьдсан ажээ.
Том ах Лонзо Болл нь UCLA-ын их сургуульд сурч байсан, түүний дүү ЛиАнжело Болл ч энэ жил тус сургуульд суралцаж байгаа юм. Лавар Болл хамгийн бага хүү ЛаМэло Боллоо ч гэсэн тэнд сургах төлөвлөгөөтэй байгаа юм. Харин ахлах сургуулийн төгсөх хоёр ангидаа тоглохгүй бол ЛаМэло Болл тэнд орж чадах болов уу?
Б.Энх-Амгалан
Уншиж байна |