Невада мужийн Лас Вегас хотын их сургуулийн хоккейн шигшээ багийн дасгалжуулагчдын нэг Ник Робонэ өчигдөр болсон халдлагын үеэр шархадсан байна. Өдгөө 28 настай эрийн хувьд мэс ажилбарт орж, амжилттай болсон бөгөөд одоо эмчилгээ хийлгэж байгаа гэнэ.
Сүүлийн гурван улиралд тус сургуулийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байгаа Робонэ нь чээжиндээ буудуулсан юм байна. Ямартай ч түүний биед байсан сумыг биенээс гаргаж авсан гэж багийн албаны хүмүүс мэдээлж байна.
Түүнийг буудуулмагц аав болон ах нар нь цагдаагийн машин руу хүргэсэн бөгөөд эмнэлгийн машин иртэл тэндээ хорогдсон ажээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |