Герман Бундес лигийн аварга Байерн Мюнхэн клуб энэ улирлыг тааруу эхэллээ. Дотоодын лигтээ болон Аваргуудын лигт хангалтгүй үр дүн дүнтэй байгаа тус баг саяхан дасгалжуулагчаа ажлаас нь чөлөөлсөн бол дараагийн асуудал удалгүй урган гарч ирсэн юм.
Энэ нь багийн гол тоглогчдын нэг Франк Риберигийн гэмтэл байлаа. Өнгөрсөн ням гарагт Байерн Мюнхен клуб Берлин хотод зочилж талбайн эзэн Хертатай тоглосон бөгөөд 2:2 харьцаатай тэнцсэн юм. Харин энэхүү тоглолтын сүүлийн хагаст Францын туршлагатай хагас хамгаалагч Франк Рибери өвдөгний гэмтэл авч талбайг орхисон юм.
Харин өчигдөр тэрбээр нарийн шинжилэгээ өгсөн бөгөөд зүүн өвдөгийн босоо холбоос (LCL) тасарсан болох нь тогтоогдсон байна.
Иймэрхүү төрлийн гэмтэл авсан хүн зайшгүй мэс засал орох шаардлагатай байдаг бөгөөд эдгэрэхдээ урт хугацаа шаарддаг байна. Ф.Рибери хамгийн багадаа 3 сарын хугацаанд талбайд гарахгүй аж.
Г.Баяраа
Уншиж байна |