U-23 насны ангилалын чөлөөт бөхийн ДАШТ-ийг зорих шигшээ багийг сонгон шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод болох гэж байгааг өчигдөр та бүхэнд мэдээлсэн. Тэгвэл мөн 2001 оноос хойш төрсөн тамирчид буюу өсвөрийн тамирчдын олон хотын нээлттэй тэмцээн удахгүй болох гэж байна.
Энэ сарын 6,7-нд Дорноговь аймгийн Сайншанд хотын спортын ордонд уг тэмцээн 15 жингийн ангилалаар явагдах юм. Тодруулбал хөвгүүдийн 29, 34, 38, 42, 46, 50, 54, 58, 63, 69, охидын 38, 50, 60, 65, 70 кг гэсэн жингийн ангилалаар тус тэмцээн явагдана.
Олон хотын нээлттэй тэмцээнийг биеийн тамир спортын тэргүүний ажилтан, тэргүүлэх багш, Дорноговь аймгийн спорт хорооны дасгалжуулагч, спортын мастер Адьяагийн Зоригтбаатарын нэрэмжит болгон зохион байгуулж байгаа юм байна. А.Зоригтбаатар нь насанд хүрэгчдийн улсын аварга С.Сайнбаяр, УАШТ-ий медальт Б.Эрдэнэбаяр, Б.Наранболд, Ц.Чингэс, А.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй олон шилдэг тамирчдыг бэлтгэн гаргасан билээ.
Түүний бэлтгэн гаргасан шавь нар нь одоогоор өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-ээс нийт 21 алт, 28 мөнгө, 30-аад хүрэл медаль хүртээд байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |