Хөл бөмбөгийн домгуудын нэг рио Фердинандыг боксчин болох гэж байгаа талаар бид мэдээлж байсан. Тэгвэл боксын лицензаа авмагц ердөө ганцхан тулаан л хийх төлөвлөгөөтэй байгаа талаар Рио Фердинанд өөрөө хэлжээ.
2015 онд зодог тайлснаасаа хойш чимээгүй байсан тэрбээр өнгөрөгч сард боксчин болох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Өдгөө 38 настай залуугийн уг шийдвэр олон хүнийг гайхшруулаад байлаа. Тэгвэл тэр магадгүй ганцхан тулаан хийгээд зогсох бодолтой байгаа гэнэ.
“Би лиценз аваад, ганцхан тулаанд ч болтугай орж болох эсэхээ харахыг хүссэн юм. Би боксын ертөнцөд карьер хөөхгүй. Ямар ч байсасн мэргэжлийн тулаанд орж үзэнгээ өөрийгөө хэр тэсэхийг л харахыг хүссэн юм. Би тоглоогүй шүү. Би ямартай ч лиценз авч чадна гэж найдаж байна. Харин авсныхаа дараа хэн нэгэнтэй тулалдаж үзэхийг л хүсэж байна. Бокс бол хүнд спорт. Би үүнийг хөнгөн хийсвэрээр хүлээж авбал төлөөсөнд нь өөрөө их хохирох байх” хэмээн BBC агентлагт өгсөн ярилцлагатаа тэрбээр дурьджээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |