Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно
Кливлэнд жижиг тавтын сагсан бөмбөг тоглоно
2017-10-03

 

Энэ жил Кливлэнд Кавалерс “жижиг сагсан бөмбөг” тоглоно. Хэд хоногийн өмнө ийм бичвэр Америкын хэвлэл мэдээллээр гарсан. Тэгвэл бодитой болох боломжтой талаар туршиж үзэж байгаа гэнэ. Энэ талаар багийн дасгалжуулагч нарын нэг нь сэтгүүлчдэд мэдэгдлээ.

 

Ингэж гэмээнэ талбайд гарах бүрэлдэхүүнд ямар өөрчлөлт гарах вэ? Кэвин Лаув, Жэй Краудэр, ЛэБрон Жэймс, Дэрик Рөүз, Дүэйн Вэйд гэсэн тавт гарч ирэх боломжтой. ЛэБрон Жэймс жижиг довтлогчийн байрлалаас буюу гурвын гадаах аль нэг тохой дээрээс гол найруулгыг хийж довтолгоог эхлүүлнэ. Жэй Краудэр хүчний довтлогчийн байрлалд бөмбөгггүй гүйлт, оролтоор хялбархан оноог авах боломжтой. Мэдээж Лаув гурвын гадаа ч байж болно, дагаад орж ч болно. Мөн хувийн ур чадвар сайтай хоёр хамгаалагч энэ үед ард нь зогсож байна. Тэд байрлал бүрд эсрэг багаас хурдан, сайн төгсгөгчидтэй байх боломжтой харагдаж байгаа юм.

 

Түрүү жилийн жижиг бүрэлдэхүүнд Кайри Өрвинг, Жи.Ар Смит, Кэвин Лаув, Чаннинг Фрай нар “Хаан”-ы хажууд гарч байлаа. Энэ бүрэлдэхүүн 100 бөмбөгт хүрэлт тутамд өрсөлдөгчөө 29.7 оноогоор илүүрхэж байсан байх юм. Харин энэ жил тэдэнд Азаиа Томас бас байгаа. Тэд магадгүй хамгийн аюултай жижиг тавтыг ч улирлын төгсгөлд харуулж болох юм.

 

ЛэБрон хоёр дахь плэймэйкэр хэрэгтэй талаар түрүү улиралд маш их ярьсан. Тэгвэл Томас ирсний дараа хоёр дахь плэймэйкэрийн асуудал цэгцрэхээр харагдаж байна. Томас гараанд гарснаар Рөүз, Вэйд хоёрын хэн нэгэн нь сэлгээ рүү явж таарна. Харин ЛэБрон суусан үед энэ хоёрын хэн нь ч гарч ирээд тоглолт найруулчих боломжтой.

 

Иймэрхүү бүрэлдэхүүний өөрчлөлттэйгөөр тэд НБА-ын шигшээ цувралд гараад ирчих биз. Харин нөгөө талд бүрдсэн шилдэг жижиг тавттай нүүр тулсан үед яах нь л сонирхол татна. Уртаас урт улирал хүлээж байгаа учраас тэр талаар ядаж хоорондоо бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг тоглосны дараа бичвэл тохиромжтой байх.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин