Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно
Үндэсний бөхийн Шинэ журам
2017-10-03

Өнгөрсөн 9-р сарын 27-ны өдөр МҮБХ-ноос шинэ журам баталжээ. Энэхүү журам нь Монголын бөхийн өргөөнд болдог Үндэсний бөхийн барилдаанд улсын цолтой бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой журам байлаа. Журмыг бүхэлд нь харвал өмнө хийгдэж байгаагүй олон шинэлэг зүйлс тусгагджээ. Холбооны тэргүүлэгчид өндөр цолтнуудыг зөвхөн шахах бус, шагнал урамшуулалын нөхцөлийг давхар оруулж өгсөн байна. Энэхүү журам нь энэ долоо хоногоо эхлэн хэрэгжэж эхлэх бөгөөд эхний барилдаан нь ням гарагт болох Баянзүрх хайрхны хишиг барилдаан байх гэнэ.

 

 

Эрхэм уншигч танд шинэ журмыг бүрэн эрхээр нь хүргэж байна.

 

YНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНД УЛСЫН ЦОЛТОЙ  БӨХЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЖУРАМ

 

МҮБХ-ны Тэргүүлэгчдийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын 03 тоот тогтоолоор батлав

 

Нэг. Зорилго


1.Наадмаас наадмын хооронд МБӨ-нд зохион байгуулж буй барилдаанд улсын цолтой бөхчүүдийн барилдах оролцоог нэмэгдүүлэх,


2.Бөхчүүд бэлтгэлээ чамбайруулж, байнга барилдан өөрсдийн барилдааны ур чадвараа нэмэгдүүлэн, улмаар богино хугацаанд цолоо батлах, ахиулах боломж нөхцлийг бүрдүүлэх,


3.Барилдааныг шимтэн үзэх үзэгчдийн таашаал сонирхлыг ханган Монгол үндэсний бөхийн барилдааны болон бөхчүүдийн нэр хүндийг улам өсгөх,


4.Наадмаас наадмын хоорондох нийт барилдааныг хугацааны хувьд 9 дүгээр сараас цагаан сар хүртэл, цагаан сараас наадам хүртэл гэсэн 2 үечлэлд хуваан үечлэл бүрд бөхчүүдэд урамшуулал олгох, хариуцлага тооцох.

 

Хоёр. Шаардлага


1.Наадмаас наадмын хооронд МБӨ-нд болох барилдаанд улсын цолтой бөхчүүдийн заавал оролцон барилдах барилдааны хувийг дараах байдлаар тогтооно. Үүнд: 
А.35-аас дээш настай бөхчүүд барилдаанд тааллаараа оролцон барилдана.
Б.30-34 настай бөхчүүд МҮБХ-ноос гаргасан албан ёсны хуваарьт барилдааны 50 хувь/10 удаа/-д оролцон барилдана.
В.29 ба түүнээс дооших насны бөхчүүд МҮБХ-ноос гаргасан албан ёсны хуваарьт барилдааны 70 хувь/14 удаа/-д оролцон барилдана.


2.Гэмтэл бэртэлтэй бөхчүүд Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны мэргэжлийн эмчийн албан ёсны актаа, хувийн гачигдалтай бөхчүүд нотлох баримт бичгээ тухайн барилдааны өмнө МҮБХ-нд албан ёсоор өгсөн тохиолдолд барилдаанд оролцоогүй гэж үзэхгүй.

 

Гурав. Урамшуулал


1.Улсын аварга, арслан, гарьд цолтой бөхчүүд барилдаанд оролцох бүрд дараах нэмэгдэл урамшууллыг олгоно. Үүнд:
А.Аварга цолтонд 330 000 төгрөөг,
Б.Арслан цолтонд 220 000 төгрөг,
В.Гарьд цолтонд 110 000 төгрөг.


2.Улсын аварга, арслан, гарьд цолтой бөхчүүд барилдвал зохих барилдааныхаа хувийг биелүүлсэн болон давуулан барилдсан бол барилдааны тоо, амжилтаараа тэргүүлсэн 2 бөхөд барилдааны үечлэл бүрийн төгсгөлд тусгай урамшуулал олгоно(нийт 4 бөхөд олгоно).


3.Улсын аварга, арслан, гарьд цолтнуудаас жилийн туршид барилдвал зохих барилдааныхаа хувийг биелүүлсэн болон давуулан барилдсан бол барилдааны тоо, амжилтаараа тэргүүлсэн 1 бөхөд наадмын өмнө “Үзэгчдээ дээдлэгч бөх” цом, 10.0 сая төгрөгийн урамшуулал олгоно. 


3.Улсын заан, харцага, начин цолтой бөхчүүд барилдааны үе бүрд барилдвал зохих барилдааныхаа хувийг биелүүлсэн болон давуулан барилдсан бол барилдааны тоо, амжилтаараа тэргүүлсэн 4 бөхөд барилдааны үечлэл бүрийн төгсгөлд тусгай урамшуулал олгоно(нийт 8 бөхөд олгоно).


4. Улсын заан, харцага, начин цолтнууд барилдвал зохих барилдааныхаа хувийг давуулан барилдсан бол барилдааны тоо, амжилтаараа тэргүүлсэн 1 бөхөд наадмын өмнө “Үзэгчдээ дээдлэгч бөх” цом, 5.0 сая төгрөгийн урамшуулал олгоно.


Дөрөв. Хариуцлага


1.Жил бүрийн 9 дүгээр сараас 11 дүгээр сар дуусталх барилдаанд тогтоосон хувьд хүрч барилдаагүй бөхчүүдийг нэр заан олон нийтэд мэдээлнэ. Мэдээллийн мөрөөр олон нийтийн зүгээс шүүмжлэл өрнүүлэн, шаардлага тавьсан тохиолдолд уг шаардлагыг бөхчүүд биелүүлэх үүрэг хүлээнэ.


2.Жил бүрийн 9-11 дүгээр сард заавал барилдах тоондоо хүрч барилдаагүй бөхчүүдэд 11 дүгээр сараас цагаан сар хүртэлх барилдаанд дутуугаа нөхөн барилдах тоог зааж өгч барилдуулна. Энэ шаардлагыг биелүүлээгүй бөхийг цагаан сарын барилдаанд барилдуулахгүй.


3.Цагаан сараас 4 дүгээр сар хүртэлх хугацаанд заавал барилдах тоондоо хүрч барилдаагүй бөхчүүдэд 4-7 дугаар сар хүртэлх хугацаанд дутуугаа нөхөн барилдах тоог зааж өгч барилдуулна. 


4.Барилдааны жилийн дүнгээр тодорхой шалтгаангүйгээр барилдвал зохих хувьдаа хүрч барилдаагүй бөхийг улсын наадамд барилдуулахгүй.


5.Барилдааныхаа үечлэл бүрд заавал барилдах тоондоо хүрч барилдаагүй, дараагийн үедээ дутуугаа нөхөн барилдаагүй бөхчүүдийн цалинг олгохгүй байх саналыг харьяа байгууллага, эвээн тэтгэгч байгууллагуудад тавьж, хамтран хариуцлага тооцож ажиллана.

 

Жич:
1.Барилдах тоогоо гүйцээхдээ нэмэлт 2 барилдаанд барилдсаныг хуваарьт 1 барилдаанд барилдсантай адилаар тооцно.
2.Барилдаанд оролцсон боловч барилдааны дүрэм болон жудгийн журмыг зөрчин барилдаанаас хасагдсан бөхийг уг барилдаанд оролцоогүйгээр тооцно.

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Угаасаа чамайг нүцгэнээр чинь харвал аалзнаас длр сарийсан хөлтэй бирд л харагдана да хахаха
2017-10-03
jargalsaihan:
Zuv shiidver bna
2017-10-03
зочин:
мөнгөн дүрэмтэй тэрийг яаж ч чадахгүй ...шинэ журмаар яах бэ
2017-10-03
ГАНЦ ТОЛГОЙ НЬ АЖИЛЛАДАГ ХҮН БАЙДАГГҮЙ ЮМ УУ?:
ХӨӨРХИЙС ЗӨНӨЧИХСӨН ЮМ БАЙХДАА НААДМЫН БАРИЛДААН ЭНЭ ХОЛБООНД ХАМААГҮЙ ЭД Ш ДЭЭ ЯАЖ Ч БИЕЛЭХ БОЛОМЖГҮЙ ЮМ САРААЧААД НААД ЗАХЫН ШҮҮХ ЦУЦЛАНА ДАА
2017-10-03
Зочин:
Дургүй хүнд дарж байж сарил хзртээнэ гээч шив.Тэгвэл энэ болзлыг биeлүүлэхгүй бол улсын наадамд барилдуумааргүй юм бишүү!!
2017-10-03
Сонин санагдчихлаа:
Үндэсний бөх гэхээ болиод МЭРГЭЖЛИЙН БӨХ, Уламжлалт, Сонирхогч бөх гэж бас яригдах юм байна л даа. Хэзээнээс нааш бөхчүүд тэнэг мангар гэгдэг байсан үнэн ч юм уу. Хуучин ямар журамтай байсан болоод шинэ журам гаргасан юм болдоо. Хэрэгжүүлж эхлэх хугацааг ч заагаагүй байж тогтоол гаргаж баталсан гэх
2017-10-03
Зочин:
Угаасаа чамайг нүцгэнээр чинь харвал аалзнаас длр сарийсан хөлтэй бирд л харагдана да хахаха
Зочин:
Zovoo zov.
2017-10-03
Asaa:
Болж байна. Жаахан чанга л юм, мэргэжлийн спорт тал руу явж байна. Одоо камераар шүүхийг бталгаажуулаад, удсан бөхчүүдийг барьц сонгуулахгүй, нэг хөлийг нь авхуулбал явдаг жорлон хочноосоо сална.
2017-10-03
bat:
bolj bna mash zuv shiidver bna aaa
2017-10-03
Kub:
Nuguu khun ajlaa ugsun uu
2017-10-03