Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно
ОХУ, БНХАУ-ын тамирчдыг хаслаа
2017-10-02

 

ОХУ, БНХАУ тэргүүтэй 9 орны хүндийг өргөлтийн тамирчдын тэмцээн уралдаанд оролцох эрхийг хаслаа. Сүүлийн жилүүдэд хүндийг өргөлтийн спортод сэргээшийн болон стеройдтой холбоотой хэргүүд маш ихээр гарах болоод байгаа. Үүнээс улбаалж уг спортыг Олимпын төрлөөс хүртэл хасах яриа яригдсан. Тиймээс дэлхийн хүндийг өргөлтийн холбоо нэрээ цэвэрлэх зайлшгүй шаардлагатай нүүр тулгараад байсан билээ.

 

Иймээс ОХУ, БНХАУ, Казахстан, Армени, Азербайжан, Беларус, Молдав, Турк, Украйн  гэсэн 9 орны хүндийг өргөлтийн тамирчдыг шийтгэж буй нь энэ юм.

 

“Манай спорт бол шударга өрсөлдөөний талбар байх ёстой учраас бид ийм арга хэмжээ авч байна. Хэрвээ үүнийг хүлээн зөвшөөрөхгүй холбоо байгаа бол тус холбооны гишүүд олон улсын чанартай тэмцээнд оролцохгүй. Гэхдээ энэ бол бид тэдэн рүү нуруугаа харуулж байгаа хэрэг биш. Бид цаашид ч хамтран ажиллана. Үүнд мэдээж хэрэг Дэлхийн допингийн эсрэг байгууллага, болон орон орны сэргээшийн эсрэг холбоо агентлагууд хамтран ажиллана гэдэг найдаж байна” хэмээн олон улсын хүндийг өргөлтийн холбооны ерөнхийлөгч Тамас Аяан сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьдлаа.

 

Дээр дурьдсанчилан сэргээш, түүний төрлийн бэлдмэл хэрэглэх нь хүндийг өргөлтийн төрөлд маш их ажиглагдах болсон бөгөөд зарим тэмцээнд медаль хүртсэн гурван тамирчин гурвуулаа сэргээшийн эсрэг шинжилгээнд бүдрэх явдал гардаг билээ. 2008-2012 оны хооронд л гэхэд 50 тохиолдол бүртгэгдэж байсан байна. Харин энэ бүхнийг цэгцлэхгүй бол 2024 оны Парисын Олимпын наадмаас эхлэн хүндийг өргөлтийг Олимпын төрлөөс хасах хүртэл арга хэмжээ авна гэдгээ Олон Улсын Олимпын Хорооноос мэдэгдээд байсан юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЛООЛОЛОО. АЦНЫХ НЬ. РАФЭЛЬ НАДАЛЬ , ЭГЧ ДҮҮ УЛЬЯМС ТЭРЧЛЭН БАРУУНЫ ОЛОН ТАМИРЧИД WADA ГЫН ЗӨВШӨӨРЭЛТЭЙ ДОПИНГ ХЭРЭГЛЭДЭГ ГЭЖ БАЙГАА ШУДРАГА ЁС ХААНА БАЙНА .
2017-10-03