Монголын залуу үеийнхэн дунд хамгийн их үзэгчтэй спортын төрөл бол сагсан бөмбөг. Ялангуяа НБА буюу Хойд Америкын сагсан бөмбөгийг үзэгчид маш ихээр үздэг. Хүн болгон янз бүрийн шалтгаанаар аль нэг багийг, эсвэл аль нэг тоглогчийг дэмждэг.
Сошиал ертөнцөд нэг хэсэг Вашингтон Визардс багийн хүчний болон чийрэгжүүлэлтийн дасгалжуулагчаар нь Монгол гаралтай залуу ажилладаг гэж нилээн шуугисан. Тодруулбал Халимаг Монгол гаралтай залуу. Кайл Мошкин хэмээх уг залуугийн баруун гаран дээр соёмбо шивснийг та харж болно.
Тэгвэл НБА-д, НБА-ын багт ажилладаг цорын ганц хүн нь тэр биш бололтой. “Shur Batmunkh” гэсэн инстаграм хаягтай нэгэн бүсгүй мөн НБА-ын багт ажилладаг юм байна. Сүүлийн гурван жилд 2 удаа аваргалсан энэ цаг үеийн дэлхийн хамгийн шилдэг багуудын нэгт нь ажиллана гэдэг гайхалтай биш гэж үү? Тэрбээр энэ 9 сараас эхэлж үйл ажиллагааны багийн гишүүнээр ажиллаж байгаа юм байна. Чикагод бага насаа өнгөрүүлсэн бүсгүйн хувьд яг одоо Оакланд хотод ажиллаж амьдарч байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |