МУГТ Д.Оюунболд агсны нэрэмжит тэмцээн болно. “Москва-1980” зуны Олимпы наадмын хүрэл, “Мехико-1978” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “Интернационал” олон улсын тэмцээний долоо, Монгол Улсын 12 удаагийн аварга болж байсан чөлөөт бөхийн алдартан Д.Оюунболд агсны нэрэмжит уг тэмцээн U-23 насны ангилалаар явагдахаар болсон байна. Тэмцээн энэ сарын 13-аас 15-ны хооронд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод болохоор болжээ.
Уг тэмцээн нь залуу бөхчүүдийн барилдааны ур чадварыг өсөн нэмэгдүүлэх зорилготойгоос гадна 11 сарын 21-ээс 26-ны хооронд Польш Улсад зохиогдох U-23 насны ДАШТ-д оролцох шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах ач холбогдолтой юм.
Сүүлийн жилүүдэд Олимп, дэлхийн аваргын медальтнуудын нас залуужиж байгаа талаар U-23 ангилалын ДАШТ-ийг зохион байгуулах хорооноос мэдэгдээд байгаа юм. Медалийн төлөөх гол барилдаанууд Риогийн Олимпын наадмын үеэр чөлөөт бөхийн төрөлд дунджаар 24 насны хооронд байжээ. Тиймээс U-23 ангилалын уг тэмцээн нь ДАШТ, Олимпын наадмаас дутахгүй чанартай тэмцээн болно гэж Дэлхийн чөлөөт бөхийн холбооны тэргүүн Ненад Лалович мэдэгдсэн байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |