Английн Манчестер Юнайтед клубын довтлогч Златан Ибрахимович гэмтлээс эргэн ирэх мөч ойртсоор байна. 35 настай Швед эрийн хувьд өнгөрсөн 4-р сард өвдгөндөө мэс засал хийлгэж, хагас жилийн хугацаанд гам барьсан юм.
Энэ хугацаанд тэрбээр Улаан чөтгөрүүдийн бүрэлдэхүүнээс хасагдсан ч удалгүй дахин нэгдэж чадсан билээ. Уг нь түүнийг шинэ жилийн баяр хүртэл ямар нэгэн тоглолтод оролцох боломжгүй гэж байсан ч биеийн байдал нь хурдан хугацаанд эдгэрч байгаа гэнэ.
Улмаар энэ сарын сүүлийн Манчестер Юнайтед үндсэн багийн бэлтгэл эргэн ирэхээр төлөвлөж байгаа аж. Тэрбээр саяхан Каррингтоны бэлтгэлийн баазад гүйлтийн болон цохилтын зарим дасгалуудыг хийсэн бөгөөд дасгалжуулагчид түүнийг ойролцоогоор 80 хувьтай бэлэн гэж дүгнэсэн байна.
Г.Баяраа
Уншиж байна |