Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно
Дугуйн одын үхлийг аллага биш гэж үзэв
2017-09-29

 

Италийн дээд шүүхээс Италийн дугуйн од Марко Пантанигийн үхэлтэй холбоотой хэргийг аллага биш гэж үзлээ. Энэ талаар орон нутгийн хэвлэл мэдээллээр өнөөдөр танилцуулсан байна.

 

Уг хэргийг сөхвөл, 2004 оны 2 сарын 14-нд Римини зочид буудалд амь насаа алдсан байдалтай олдсон юм. Харин гэр бүлийнхний хүсэлтээр 2014 онд уг хэргийг дахин сөхөж, хавтас хэрэг нээгээд байсан ажээ. 2016 онд Риминигийн шүүх 34 настай дугуйч эрийн үхэлд аллагын шинж чанартай бүрэлдэхүүн хэсэг, нотлох баримт байгаагүй гэж үзсэн юм.

 

Гэвч Пантанигийн гэр бүлийг төлөөлдөг Антонио Де Рэнсис уг хэргийг дахин хянуулахаар улсын дээд шүүхэд давж заалдсан. Гэр бүлийнхнийх нь үзэж байгаагаар дугуйч эрийн үхэлд нь гадны нөлөө байсан гэнэ. Харин албаны хүмүүс дугуйч эрийг 1999 оны Жиро Де Итали уралдаанаас хасагдсан нь сэтгэл санааны тогтворгүй байдал бий болгож, үхэлд голлох буруутай гэж үзсэн юм.

 

1998 оны “Тур Де Франц” болон “Жиро Де Итали” уралдааны аварга Пантани нь 1999 онд Жиро Де Итали уралдааныг дахин тэргүүлж байсан юм. Харамсалтай нь ганцхан гараа дутуу байхад сэргээшийн шинжилгээнд бүдэрч, хасагдаж байсан түүхтэй.

 

Үүнээс хойш тэрбээр сэтгэл санаагаар их унасан бөгөөд, дахин топ түвшинд уралдаж чадаагүй билээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин