Аргентины туршлагатай сагсанбөмбөгч Карлос Делфино өдгөө нутгийнхаа Бока Хуниорс багт хүчин зүтгэж байгаа. Гэхдээ тэрбээр Евролигийн энэ улирлыг Испанийн багт эхлүүлэх боломжтой болжээ. Энэ жил 35 настай түүнтэй Испанийн Баскониа баг холбогдож, богино хугацааны гэрээ хийж чадсан байна.
Баскониа клубын үндсэн багаас Патрисио Гарино, Жордан Макри нарын хоёр тоглогч гэмтэлтэй байгаа бөгөөд энэ тоглогчдыг эргэн иртэл К. Делфино тоглох аж.
NBA-н хэд хэдэн багуудыг дамжин тун боломжийн амжилттай тоглож байсан тэрбээр шигшээ багийнхаа хамт 2004 оны Бээжингийн Олимпоос алтан медаль хүртсэн бол 2008 онд Бээжингээс хүрэл медаль хүртэж байсан удаатай.
Делфино өмнө нь 2002-2004 оны хооронд Евролигт тоглохдоо нийт 37 тоглолтод оролцож 12.2 оноог дунджилсан байдаг аж.
Г.Баяраа
Уншиж байна |